Thursday, 21 November 2013

Гарын булчинг хөгжүүлэх арга

Бялдаржуулах урлаг, фитнесээр хичээллэж байгаа дийлэнх залуучууд гарны булчингаа томруулах сонирхолтой байдаг ч тэд тэрхүү зорилгоо биелүүлэх энгийн зарчмуудад (арга барил) төдийлөн анхаарал хандуулдаггүй. Тэгвэл гарын хоёр болон гурван толгойт булчингын хэмжээгээ нэмэхийг хүсэж байгаа залууст зориулан 10 энгийн үр дүнтэй зөвлөгөөг доор жагсаалаа.
1. Гурван толгойт дээрээ голчлон анхаарч дасгалуудаа гүйцэтгэ – гурван толгойт булчин гарны нийт хэмжээний 2/3 дангаараа бүрдүүлдэг.
2. Янз бүрийн хэрэгслүүдийг хослуулан ашигла. Тусгай машинууд, төхөөрөмжүүд, кабль, гантель, штанг гэх мэт.
3. Хүндэвтэр жингээр цөөн давталттай олон оролт хий. Жишээ нь: 5 x 5, 8 x 8 гэх мэт. 7. Байнга өөрчлөгд. Хэрвээ гарны дасгалуудаа хоёр толгойгоор хийж эхэлдэг бол, энэ удаас гурван толгойтоосоо эхэл – ингэснээр таны булчинд гэнэтийн зочрол өгч томрох үйл явцад нь эерэгээр нөлөөлнө!
4. Хоёр, гурван толгойтоо хослуулан суперсет дасгалуудыг гүйцэтгэ. Суперсет нь булчинг тултал нь ажиллуулж улмаар өсөлтийг идэвжүүлнэ.
5. Дасгалуудыг гүйцэтгэхдээ булчингуудынхаа агшилтыг мэдэрч гүйцэтгэ!
6. Барилтаа (атгалт) тогтмол өөрчил. Гараа ойр, хол, дээрээс доошоо гэсэн байрлалаар барьж гүйцэтгэ. Ингэснээр гарын хоёр, гурван толгойт булчинг бүх өнцгөөс ажиллуулах боломжтой болно.
7. НОЙР! Булчин зааланд дасгал гүйцэтгэж байхад биш амарч байхад өсдөг гэдгийг битгий март. Найман цагийн нойроо ав.
8. Жингээ тохируул. Өөртөө таарсан жингээр дасгалаа зөв гүйцэтгэснээр та илүү үр дүнд хүрэх болно.
9. УУРАГ. Булчингаа томруулая, өсгөе гэж бодож байгаа бол уураг хамгийн чухал зүйл. Уураг гэхээр л дэлгүүрүүдээр зардаг усанд найруулдаг нунтаг гэж ойлгож болохгүй. Тэжээллэг хоол хүнсээр авдаг уургыг энд ярьж байна.

Дээр хэлсэн зөвлөгөөнүүдийг өөрийнхөө бэлтгэлд тааруулан мэдрэмжтэйгээр ашиглавал таны гарын булчингууд томроно гэдэгт итгэж болно.

1 comment:

  1. Sain bnu neg ym asuux gesen ymaa mini gariin bulchin ix tom emegtei xun xernee 2 talruuga owoigood ix xatuu boltson oligtoi maik ch omsoj boloxgvi ix xetsu ymaa bagasa buru zorvv dasgal xiiser bgad tiim muuxai bolchixson garnii bulching yaj sullaj bulchingvi bolox we ene talar sain medeelel ogooch guij bn

    ReplyDelete