Thursday, 21 November 2013

  Овог:Гантогтох
  Нэр:  Мөнгөнцэцэг
  Мэргэжил:Багш
  Төгссөн сургууль:ҮБТДС
  Зэрэг:Магистр

Гарын булчинг хөгжүүлэх арга

Бялдаржуулах урлаг, фитнесээр хичээллэж байгаа дийлэнх залуучууд гарны булчингаа томруулах сонирхолтой байдаг ч тэд тэрхүү зорилгоо биелүүлэх энгийн зарчмуудад (арга барил) төдийлөн анхаарал хандуулдаггүй. Тэгвэл гарын хоёр болон гурван толгойт булчингын хэмжээгээ нэмэхийг хүсэж байгаа залууст зориулан 10 энгийн үр дүнтэй зөвлөгөөг доор жагсаалаа.
1. Гурван толгойт дээрээ голчлон анхаарч дасгалуудаа гүйцэтгэ – гурван толгойт булчин гарны нийт хэмжээний 2/3 дангаараа бүрдүүлдэг.
2. Янз бүрийн хэрэгслүүдийг хослуулан ашигла. Тусгай машинууд, төхөөрөмжүүд, кабль, гантель, штанг гэх мэт.
3. Хүндэвтэр жингээр цөөн давталттай олон оролт хий. Жишээ нь: 5 x 5, 8 x 8 гэх мэт. 7. Байнга өөрчлөгд. Хэрвээ гарны дасгалуудаа хоёр толгойгоор хийж эхэлдэг бол, энэ удаас гурван толгойтоосоо эхэл – ингэснээр таны булчинд гэнэтийн зочрол өгч томрох үйл явцад нь эерэгээр нөлөөлнө!
4. Хоёр, гурван толгойтоо хослуулан суперсет дасгалуудыг гүйцэтгэ. Суперсет нь булчинг тултал нь ажиллуулж улмаар өсөлтийг идэвжүүлнэ.
5. Дасгалуудыг гүйцэтгэхдээ булчингуудынхаа агшилтыг мэдэрч гүйцэтгэ!
6. Барилтаа (атгалт) тогтмол өөрчил. Гараа ойр, хол, дээрээс доошоо гэсэн байрлалаар барьж гүйцэтгэ. Ингэснээр гарын хоёр, гурван толгойт булчинг бүх өнцгөөс ажиллуулах боломжтой болно.
7. НОЙР! Булчин зааланд дасгал гүйцэтгэж байхад биш амарч байхад өсдөг гэдгийг битгий март. Найман цагийн нойроо ав.
8. Жингээ тохируул. Өөртөө таарсан жингээр дасгалаа зөв гүйцэтгэснээр та илүү үр дүнд хүрэх болно.
9. УУРАГ. Булчингаа томруулая, өсгөе гэж бодож байгаа бол уураг хамгийн чухал зүйл. Уураг гэхээр л дэлгүүрүүдээр зардаг усанд найруулдаг нунтаг гэж ойлгож болохгүй. Тэжээллэг хоол хүнсээр авдаг уургыг энд ярьж байна.

Дээр хэлсэн зөвлөгөөнүүдийг өөрийнхөө бэлтгэлд тааруулан мэдрэмжтэйгээр ашиглавал таны гарын булчингууд томроно гэдэгт итгэж болно.

Дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдол

Дасгал зөвхөн таны булчинг хөгжүүлэхээс гадна оюун ухаанд тань хүртэл сайнаар нөлөөлнө
Дасгал сургуулилалт хийх сонирхолтой бидний хувьд дасгал нь жин хасах, биеэ чийрэгжүүлэх, булчин хөгжүүлэх болон эрч хүчийг сайжруулдаг гэдгийг бид мэднэ. Гэвч дасгал нь бидний тархинд сайнаар нөлөөлж байдгийг ихэнх хүмүүс тэр болгон мэддэггүй.
1970-аад оны эхэн үеэс эрдэмтэд дасгал хийснээр ялангуяа ахимаг насны хүмүүсийн хувьд үйлдэл хийх цагийг түргэсгэдэг болохыг мэддэг байсан байна. Харин саяхнаас судалгааны шинэ арга хэрэгслүүд гарснаар, дасгал сургуулилалтын нөлөө нь зөвхөн чиний хариу үйлдэл хийх хугацааг хурдасгах энгийн нөлөөллөөс хамаагүй илүү гүн гүнзгийгээр хүний биед нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Дасгал хийснээр суралцах чадвар, ой санамж, болон зан байдал тань сайжрах болно.
Дасгал хийснээр ой тогтоолт сайжирч аливаа зүйлийг илүү хурдан сурна
Саяхныг болтол эрдэмтэд хүний тархи шинэ мэдрэлийн эс үүсгэж чаддаггүй гэдэгт итгэж байлаа. Бид төрөхдөө тодорхой хэмжээний тархины эстэй төрдөг бөгөөд хэрвээ түүнийгээ гэмтээх юм бол дахин сэргээж чаддаггуй гэж боддог байлаа. Харин судалгаагаар бид энэхүү тархины тусгай эсүүдийг бүтээдэг болох нь тогтоогдсон. Хамгийн сонирхолтой нь юу гэхээр дасгал хийх нь энэхүү тархины мэдрэлийн эс үүсэхэд сайнаар нөлөөлдөг байна. Зах зээл дээр байгаа ямарч эм үүн шиг үйлчлэхгүй.

Wednesday, 20 November 2013

Биеийн тамирын ерөнхий мэдээлэл

Эрүүл мэнд нь ямагт бие бялдрын эрүүл чийрэг байдал,дасгал хөдөлгөөнтэй уялаа холбоотой байдаг.Хөдөлгөөн бол хүний амьдралын нэг чухал зүйл .Бүх насны хүмүүс өөрсдийн хүч чадал боломжиндоо тохируулан янз бүрийн хөдөлгөөн хийж байдаг.Тухайлбал явган явах бүжиглэх тоглох дугуй унах усанд сэлэх спортоор хичээлллэх болон биеийн хүчны ажил хийх гэх мэт.Хөдөлгөөн,дасгал,биеийн хүчны дасгал гэх мэт.Эдгээр нэр томъёонуудыг хооронд нь салгаж ойлгох нь чухал.
Хөдөлгөөн:
Биеийн булчингын оролцоотойгоор энерги зарцуулхад чиглэгдсэн биеийн ямар нэг үйлдлийг хөдөлгөөн гэнэ.
Дасгал:
Биеийн нэг буюу хэд хэдэн бүрэлдэхүүх хэсгийг сайжруулах,дэмжих зорилгоор хийгдэж байгаа төлөвлөсөн,бүтэцтэй,давталттай биеийн хөдөлгөөнийг дасгал гэнэ.
Биеийн хүчны дасгал :
Хүмүүс өөрсдийн биеийн хүчний боломжоосоо хамааран гүйцэтгэж буй болон гүйцэтгэхээр хичээж байгаа цогц дасгалыг биеийн хүчний дасгал гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хөдөлгөөнийг дараах байдлаар үндсэн 4 бүлэгт хуваана.
1.Идэвхитэй амьдралын хэв маяг
2.Эрүүл мэндэд чиглэгдсэн идэвхитэй хөдөлгөөн
3.бие бялдрыг хөгжүүлхэд чиглэгдсэн дасгал хөдөлгөөн
4.Биеийн тамир спортын төрлүүд гэж авч үздэг.

 Биеийн тогтмол хөдөлгөөн эрүүл мэндэд ашиг тустай гэдэг талаар маш их баримт нотолгоо байдаг.Өдөр тутмын тохиромжтой биеийн хөдөлгөөн нь эрт нас баралтын түвшинг бууруулж  зарим нэг өвчлөл зүрхны болон чихрийн шижингийн тархалт хүндрэлийг багасгана.

Sunday, 1 September 2013

2013-2014

2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааг доктор, профессор Ч.Жачин нээв.